Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа

Эл өдөртэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, баярын хурлаа Соёлын төв өргөөнд цахимаар хийлээ. Хурлын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ. Мөн хурлыг нээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав үг хэлэв.

uploaded picture

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсаныг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар гардууллаа. Мөн хошууч генерал Ж.Содномыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч цол тэмдгээр шагнасан юм.

uploaded picture

uploaded picture

Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цог хийморийг бадраах, урам зоригийг сэргээх, өөрийн гэсэн өнгө төрх бүхий марш хөгжмийн шинэхэн бүтээл мэндэлснийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн  сонордуулж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Хүрэлбаатарын шүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” хамтлагийн удирдаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дэслэгч Д.Мягмардоржийн аялгуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Монгол төрийн алба” дууг “Соёмбо” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Энхжаргал, Соёлын тэргүүний ажилтан, хошууч Э.Болормаа, дуучин, дэслэгч Н.Эрдэнэсүх нар  хүндэт зочид төлөөлөгчдөд толиллууллаа.

uploaded picture

uploaded picture

Нийслэл, 21 аймгаас цахимаар зохион байгуулсан түүхт 100 жилийн ойн баярын хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтны төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд, хамтран ажилладаг байгууллагуудын удирдлагууд, гадаадын зочид төлөөлөгчид болон одоо ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.

2021-11-04