2021-06-22
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран гадаад оронд хадгалагдаж буй Монголын түүх, соёлд холбогдох архивын баримт, бичгийн дурсгалуудыг нээн илрүүлж, хуулбарлан авах, Үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд 2021 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.